СТРУГАЦКИЙ АРКАДИЙ НАТАНОВИЧ, БОРИС НАТАНОВИЧ (Аркадий Стругацкий 1925 онд төрсөн) бол олонд нэрд гарсан зөвлөлтийн уран зөгнөлт зохиолын мастер хүн бөгөөд өөрийн төрсөн дүү Борисын хамт «Час улаан үүлтэй улс», «Зугтахыг оролдсон нь», «Алсын Солонго», «Гаднаас», «Бурхан байна гэдэг ч хэцүү дээ», «XXII зууны уд», «Бяцхан хүүхэд», «Дадлагажигч», «Зууны махчин юм», «Бямба гаригт даваа гариг эхэлдэг», «Ангарагийн хоёр дахь довтолгоон», «Эзэнтэй арал», «Тамын орноос ирсэн залуу», «Хажуухан дээр хөдөөлөн цайлах», «Гэрэлт ертөнц сөнөхөд тэрбум жил үлдлээ», «Шоргоолжны үүрэн дэх цох», «Долгион салхийг намжаана» зэрэг туужууд бичжээ. Ах дүү хоёрын бичсэн «Бидэгчид, аянчдын тухай» гэсэн уран зөгнөлт өгүүллэгийг уншигч ты бухний гарт хүргэж байна. Ах дүү А. болон Б. Стругацкий нар 1981 онд анх удаа зөвлөлтийн уран зөгнөлт зохнолчдын дотроос «Аэлита» гэдэг шагнал хүртжээ.

Лхагваажав Б. Зохиолчдын тухай товчхон // Луу цаг. – Улаанбаатор: Улсын хэвлэлийн газар, 1989. – Г. 293.